Өвлийн улиралд автомашин хэрэглэгчдийн анхаарах зүйлс

 Өвлийн нөхцөлд автомашин хэрэглэх нь хамгийн чадварлаг жолооч нарт хүртэл аюултай бөгөөд ердийн байдлаас хэд дахин их анхаарал сэрэмж хэрэгтэй.

Мөн автомашиныхаа хяналтыг байнга чухалчилах нь зүйтэй. Ялангуяа холын замд гарахаасаа өмнө шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй.

Өвлийн улиралд автомашинд зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг бол дугуй юм. Тиймээс дугуйгаа зөв сонгох хэрэгтэй. Өвлийн дугуйны хээ үйлдвэрлэгчээсээ шалтгаалан янз бүр байдаг. Хэрвээ та өвлийн дугуйг мэдэхгүй бол дугуйн хажуу бөөрөнд цасан ширхэгийн дүрс бүхий таних тэмдэгийг харна уу.

Автомашиныхаа гэрэл гэрэлтүүлгийг зөв байрлуулж гэрлийн гадарга бүрхүүл,  дотор линз, лампыг цаг тухайд нь сольж цэвэрлэж байвал таны болон автомашины аюулгүй байдлыг хангаж үзэгдэх орчинг илүү болгоно.

Автомашины цантсан цан мөсийг гар аргаар арилгах нь буруу бөгөөд ажиллагаатай. Иймд зориулалтын  агаар үлээгчийн горимийг тохируулан ажиллуулсанаар дулаан байхаас гадна цан мөснөөс хялбархан сална.

Салхины шил арчигчийг байнга сольж байх хэрэгтэй. Мөн салхины шилийг арчиж цэвэрлэх нь үзэгдэх орчинд сайн нөлөөлнө.

Ихэнх тохиолдолд  зам хар мөртлөө гөлгөр харагддаг учраас аль болох хурдаа сааруулах нь хамгийн зөв сонголт юм.

Өвлийн улиралд автомашинд хэрэглэгдэх хөдөлгүүрийн тосны хэмжээ зуны улирлыг бодвол  их хэрэглэгддэг учраас тосныхоо хэмжээг байнга шалгаж байх нь чухал.

Хальтиргаа гулгаа ихтэй үед гэнэт хүчтэй тоормозлохын оронд алсаас зөөлөн тоормозлох нь зүйтэй.

Эйркондишний талаар та хэр мэдэх вэ?
PREVIOUS POST
Автомашины дугуй угсрах зөвлөмж
NEXT POST

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *