Автомашины дугуй угсрах зөвлөмж

Төмөр хүлэгтэй бүхэнд “Замын цагдаагийн газар” нэгэн чухал мэдээллийг хүргэж байна.

Автомашины дугуйг угсрахдаа зориулалтын тоног төхөөрөмж, мэргэжлийн засварчнаар хийлгэх хэрэгтэй.

Дугуйг гэмтэлтэй болон бохир обуданд угсрахгүй байх

Дугуй болон обудны диаметр ижил эсэхийг шалгах

Дугуй болон обудыг зориулалтын тосоор тослох

Дугуйг гэмтээж болох хурц үзүүртэй зүйл, зориулалтын бус багаж хэрэгсэл ашиглахгүй байх

Дугуйг хийлэх үед дэргэд нь зогсож налахгүй байх

Дугуйг хийлэх үед зориулалтын хошуу, хэмжигч багажийг ашиглаж зөвшөөрөгдсөн хэмжээгээр дугуйн дарадлтыг хийлгэх

Шинэ дугуй болон обудыг угсрахдаа дугуйг тэнцвэржүүлж савалгаа үүсгэхгүйн тулд  дугуйн балансыг хэмжүүлж ачаа тэнцвэржүүлэгч хийлгэх хэрэгтэй.

Өвлийн улиралд автомашин хэрэглэгчдийн анхаарах зүйлс
PREVIOUS POST
Хөдөлгүүрийн тосны төрөл болон ангилал
NEXT POST

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *