Хөдөлгүүрийн тосны төрөл болон ангилал

Хөдөлгүүрийн найдвартай асаалт болон удаан эдэлгээг хангахын тулд тухайн хөдөлгүүрийн бүтэц, зуурамтгай чанараараа орчны температурт тохирсон хөдөлгүүрийн тосыг хэрэглэх шаардлагатай.

Тухайн автомашиныг үйлдвэрлэгчээс гаргасан зааварт ямар төрлийн тос хэрэглэхийг зааж өгсөн байдаг. Автомашинууд нь хөдөлгүүрийн бүтэц, моторын хүчин чадлаас хамаарч өөр өөр төрлийн тос хэрэглэнэ.

Зуурамтгай чанар гэдэг нь тосны молекулын гадаргуунуудын дотоод үрэлтийн чанарыг илэрхийлж байгаа үзүүлэлт юм. Энэ чанар нь температур ихсэх тутам багасч, багасах тутам ихэсдэг. Өндөр температуртай үед уурамтгай чанар хэт бага бол тосолгооны систем дэх харилцаж буй гадаргуунуудын тосны плёнкны бат бэх чанар ба систем дэх даралт шаардлагатай хэмжээнд хүрдэггүй. Харин өвлийн улиралд тосны зуурамтгай чанар хэт их бол стартер нь тахир голыг эргүүлж чадахгүйгээс хөдөлгүүрийг асаах боломжгүй ба асаасан тохиолдолд эхний хэдэн минутад тосны дутагдалд орж тосолгооны системээр тос явахгүй гэсэн үг юм.

Дээрх нөхцөл байдлуудтай уялдаж, хөдөлгүүрийн тосыг зуурамтгай чанараар нь:

– Өвлийн
– Зуны
– Бүх улирлын гэж ангилна.

Өвлийн тос

Зуурамтгай чанар багатай учир хүйтэнд асаалтыг хялбар болгодог боловч зуны улиралд хөдөлгүүрийн тосолгоог найдвартай хангаж чаддаггүй.

Зуны тос

Зуурамтгай чанар өндөр учир хөдөлгүүрийг өндөр температурт найдвартай тосолдог боловч агаарын температур 0°С болон түүнээс доош үед хөдөлгүүрийн хүйтэн хаалтыг хангаж чаддаггүй.

Бүх улирлын тос

Бага температурт зуурамтгай чанараараа өвлийнх шиг, өндөр температурт зуны шинж чанарыг агуулсан тосыг хэлнэ. Тусгай нэмэлт хольц хийж өгснөөрөө хүйтэнд царцдаггүй, халуунд хэт шингэн болдоггүй чанарыг бий болгосон онцлогтой.

Ашиглалтын шинж чанараар нь:

– Элэгдлийн эсрэг
– Хөдөлгүүрийг цэвэрлэх
– Исэлдэлтийн эсрэг
– Зэврэлтийн эсрэг
– Дулаан хадгалалт болон бусад шинж чанараар харьцуулж зэрэглэлийг тогтоодог.

Тосны төрлөөр нь:

Тухайн тосны ашиглалтын шинж чанарыг сайжруулахад хэрэглэдэг хольцыг хийсэн үндсэн тосноос хамаарч:

– Минерал
– Синтетик
– Хагас синтетик гэж хуваадаг.

Минерал тос гэж нефтийг боловсруулах замаар гаргаж авсан тосыг хэлнэ. Синтетик тос гэж синте