Автомашин эзэмшигч таны автомашинд ямар нэгэн хэвийн бус зүйл ажиглагдах, элдэв дуу чимээ гарах мөн холын аян замд явахаар төлөвлөсөн бол механик оношлогоог заавал хийлгэх хэрэгтэй. Хянах самбарт шар болон улаан өнгийн анхааруулах гэрэл асах тохиолдолд манай засварын төвд хандаж компьютер оношлогоог хийлгээрэй.
Toyota, Lexus төрлийн бүх машин болон Mazda CX-3, CX-5, CX-7, CX-8 CX-9, Mazda3, Mazda6, Mazda Demio загварын автомашинд явах эд ангийн хийж гүйцэтгэнэ.
Toyota, Lexus болон Mazda бүх төрлийн автомашины цахилгааны бүх төрлийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.
Toyota, Lexus бүх төрлийн болон Mazda CX-5, Mazda6 автомашины хөдөлгүүр болон хурдны хайрцагны их засвар үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.
Дугуйн бүх төрлийн үйлчилгээ (баланс тохиргоо, угсралт, сэлгэлт)
Бодиз Автомотив ХХК-ийн Авто засвар үйлчилгээний газар нь Toyota, Lexus, Mazda маркын автомашины засвар үйлчилгээг дагнан гүйцэтгэдэг бөгөөд энэ чиглэлээр ажлын дадлага туршлага, ур чадвартай мэргэшсэн инженер, механикийн баг та бүхэнд шаардлагатай үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Манай Авто засвар үйлчилгээний газар нь авто үйлчилгээний ангилалын шаардлагыг хангасан, стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай,засвар болон оношлогооны сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон юм.
Бид Авто засвар үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа автомашинуудад механик болон компюьтер оношлогоо хийж шаардлагатай засвар үйлчилгээг үзүүлж байна. Манай инженер-механикууд хөдөлгүүр болон хурдны хайрцагны их, дунд, урсгал болон явах эд ангийн бүх төрлийн засваруудыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ автомашины цахилгааны бүх төрлийн цахилгааны гэмтлийг оношилон засварладаг юм
БИД Л ХИЙЖ ЧАДСАН КУЗОВ ЗАСВАРЫН ТОО